SmartFunds Logo

Нүүр

Улс төр

Эдийн засаг

Санхүү

Технологи

Комодити

Loading...

УЛС ТӨР

2026.06.22

Ливаны асуудлаар АНУ, Иран хэлэлцэнэ

Ливаны асуудлаар АНУ, Иран хэлэлцэнэ

АНУ болон Иран улсууд Даваа гарагт Швейцарьт уулзаж, 60 хоногийн дотор эцсийн гэрээнд хүрэх эхлэлээ тавьсан. Тэд бүр Ливан дахь цэргийн ажиллагааг зогсоох хороо хүртэл байгуулахаар тохиролцжээ. Катар, Пакистаны зуучлалтайгаар Люцерн нуурын эрэгт болсон энэ уулзалт маш "эерэг " уур амьсгалтай болж өнгөрсөн гэнэ.


Өнгөрсөн долоо хоногийн санамж бичигтээ үндэслээд тэд "Дээд түвшний хороо" байгуулж, цөмийн хөтөлбөр, хориг арга хэмжээ зэргийг хэлэлцэхээр болж. Хамгийн сонирхолтой нь АНУ, Иран, Ливан гурав нийлээд "мөргөлдөөнийг намжаах" тусгай үүр байгуулж, Ливан дахь дайсагналыг зогсоох аж.

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи: "Бид том амжилтад хүрлээ! Газрын тосоо зарах эрхээ авч, боомтын бүслэлтээ тавиулж, царцаасан хөрөнгөө ч суллахаар боллоо" гэв. Гэхдээ Ливанд байдал намжих эсэх нь энэ гэрээний "жинхэнэ шалгуур" болно гэдгийг ч тэрээр X хуудсандаа сануулж, болгоомжилсоор байна.


Хормузын хоолойн хувьд ёстой л "Үзэл бодлын зөрүү" гэгч нь болж байна. Ираны хувьсгалт гварди "Израйлийн дайралтаас болоод бид хоолойг дахиад хаалаа" гэж сүрдүүлсэн бол, АНУ-ын цэргийнхэн "Үгүй ээ, нээлттэй л байгаа. Иран энэ хоолойг хянадаггүй юм" гэж гүрийжээ. Ираны хэвлэлүүдийн бичиж буйгаар Ливанд гал зогсоож, газрын тосны хоригийг цуцлах хүртэл хоолойг хаалттай чигээр нь байлгах гэнэ.


Мэдээж Ерөнхийлөгч Трамп дуугүй өнгөрсөнгүй. Тэрээр Truth Social дээрээ: "Иран тэр өндөр цалинтай хөлсний бүлэглэлүүдээ (Хезболлаг хэлэв) даруйхан татаж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид өнгөрсөн долоо хоногийнхоос ч илүү ХҮЧТЭЙ дэлбэлээд өгнө шүү!!!" гэж сүрдүүлж амжжээ.


Гэсэн ч Вэнс "Трамп биднийг Ираны ард түмэнтэй харилцах харилцаандаа шинэ хуудас нээ гэж даалгасан" хэмээн өөдрөгөөр тайлбарлаж, Ливан дахь хүчирхийллийг "иймэрхүү зүйл бага зэрэг заваан байдаг юм" гэж хэнэг ч үгүй өнгөрөөв. Мөн тэрээр Ираны ураны нөөцийг аюулгүй болгож, цөмийн хөтөлбөрөө сэргээх ямар ч боломжгүй болгох дээр гол анхаарлаа хандуулж байгаагаа онцолжээ.

Эх сурвалж: CNBC

Хуваалцах

Сэтгэгдэл


Эхний сэтгэгдлийг үлдээгээрэй.

Сонжоо

СОНЖОО

Хөрөнгө оруулалтын эрсдэл даах чадвар

5 асуулт · 1 мин

СОНЖОО

Санхүүгийн суурь мэдлэг сорих

10 асуулт · 3 мин

СҮҮЛИЙН ҮЕИЙН

СҮҮЛИЙН ҮЕИЙН


Promo

Quiz Box

МЭДЛЭГЭЭ СОРЬ

10 асуултад хариулж, Leaderboard-ийг тэргүүлээрэй.

Тест эхлэх


SmartFunds

Нүүр

Улс төр

Эдийн засаг

Санхүү

Технологи

Комодити


© 2026 SmartFunds. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.