SmartFunds Logo

Нүүр

Улс төр

Эдийн засаг

Санхүү

Технологи

Комодити

Loading...

УЛС ТӨР

2026.10.08

ОХУ дахь тахлын сэжигтэй тохиолдол: Дэлхий нийтэд эрсдэлтэй юу?

ОХУ дахь тахлын сэжигтэй тохиолдол: Дэлхий нийтэд эрсдэлтэй юу?

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын тахал судлалын хүрээлэнгийн нэгэн ажилтан тодорхойгүй төрлийн тахлын халдвараар нас барсан байж болзошгүй хэрэг гарлаа. Үүнтэй холбоотойгоор Эрхүү мужид 200 орчим хүнийг тусгаарласан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Энэхүү үйл явдал нь чухам юунаас болж хүн эндэж, хөл хорио тогтооход хүрсэн бэ, мөн дэлхий нийт үүнд хэр их санаа зовох ёстой вэ гэсэн болгоомжлолыг дагуулж байна.


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс уг халдвар дэлхий даяар тархах эрсдэл бага, харин ойр орчмын бүс нутагтаа дунд зэргийн эрсдэлтэй гэж үнэлснийг Бостоны их сургуулийн халдварт өвчин судлаач эмч Нахид Бхаделиа онцолжээ.


Гэвч Оросын эрх баригчдын мэдээлэл ил тод бус байгаагаас шалтгаалан эрсдэлийн түвшнийг баттай тодорхойлох боломжгүй гэж зарим шинжээчид үзэж байна. Цагаан ордны Био аюулгүй байдлын газрын дарга асан, Харвардын их сургуулийн эмч Раж Панжаби "Олон нийтэд учрах эрсдэл тодорхойгүй байна. Шаардлагатай мэдээлэл байхгүй тул эрсдэл бага, дунд, эсвэл өндөр гэж хэлэх боломжгүй" хэмээн мэдэгдэв.


Ердийн үед халдварт өвчний улмаас хүн эндэх эсвэл хөл хорио тогтоох үед эрүүл мэндийн байгууллагууд үүсгэгчийг шинжилж, генетикийн дарааллыг олон улсад хуваалцдаг ч Оросын тал одоогоор энэ мэдээллийг өгөөгүй байна. Буриад улсын тэргүүн Алексей Цыденов аравдугаар сарын 2-нд нэгэн эмэгтэй тахлаар нас барсан байж болзошгүй гэж цахим сүлжээндээ нийтэлжээ. Харин Оросын эрүүл мэндийн хяналтын байгууллага болох "Роспотребнадзор" эхлээд уг ажилтныг "тодорхойгүй шалтгаантай уушгины хатгалгаагаар" өнгөрсөн гэж мэдэгдсэн ч, сүүлд нь Covid-19 болон энгийн ханиаднаас өөр халдварт өвчний үүсгэгч илрээгүй хэмээн тайлбарласан байна.


Эмч Панжаби "Тэдний үйлдэл, мэдэгдэл хоёр зөрж байгаа нь бидний санааг зовоож байна. Олон хүнийг хамруулсан хөл хорио тогтоосон нь нийтэд мэдээлж байгаагаас илүү ноцтой халдвар тархсан байх магадлалтайг илтгэж байна" гэв.


Хэрэв ОХУ-д үнэхээр тахлын дэгдэлт гарсан бол дэлхий нийт төдийлөн сандрах шаардлагагүй. Учир нь уушгины хатгалгаатай төстэй шинж тэмдэг илэрдэг уушгины тахал нь эрт үедээ оношлогдвол антибиотикоор бүрэн эмчлэгддэг аж. Харин өөр төрлийн халдвар тархаж байгаа бол нэмэлт мэдээлэл гарахыг хүлээх шаардлагатай. Шинэ халдварын үед дараах гурван асуултыг өөртөө тавьж, нөхцөл байдлыг үнэлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна:


  • Шинэ тохиолдлын тоо эрс нэмэгдэж, олон хүн өвчилж байна уу?
  • Сургууль, ажлын байруудад хөл хорио, хязгаарлалт тогтоож эхэлсэн үү?
  • Лабораторийн шинжилгээгээр урьд өмнө бүртгэгдээгүй цоо шинэ үүсгэгч илэрсэн үү?


Түүнчлэн аливаа цар тахал, өвчний дэгдэлтийн үед хүмүүс өөрсөд дээрээ төвлөрөх хэрэгтэйг Панжаби сануулав. Өвчний тохиолдлын тоо зэрэг биднээс үл хамаарах зүйлсэд санаа зовохын оронд өөрийн хянаж, урьдчилан сэргийлж чадах зүйлсдээ анхаарлаа хандуулах нь хамгийн зөв алхам юм.

Эх сурвалж: CNBC

Хуваалцах

Сэтгэгдэл


Эхний сэтгэгдлийг үлдээгээрэй.

ШИНЭ МЭДЭЭ

Мэдээ байхгүй

СОНЖОО

СОНЖОО

Хөрөнгө оруулалтын эрсдэл даах чадвар

5 асуулт · 1 мин

СОНЖОО

Санхүүгийн суурь мэдлэг сорих

10 асуулт · 3 мин


Promo

Quiz Box

МЭДЛЭГЭЭ СОРЬ

10 асуултад хариулж, Leaderboard-ийг тэргүүлээрэй.

Тест эхлэх

→


SmartFunds

Нүүр

Улс төр

Эдийн засаг

Санхүү

Технологи

Комодити


© 2026 SmartFunds. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.