Ачаалж байна...
Ачаалж байна...
Ачаалж байна...
Ачаалж байна...
УЛС ТӨР
2025.11.07

Ерөнхийлөгч асан Barack Obama 11-р сарын 1-нд New Jersey мужийн төлөөлөгч Mikie Sherrill сонгуулийн кампанит ажилд оролцох үеэр Mягмар гарагийн сонгуульд Ардчилсан намын өрсөлдөгчдийн ялалтыг тэмдэглэж намд хийх ажил их байгааг онцоллоо. “Мягмар гараг сайхан байсан гэхдээ бидэнд хийх их ажил байна” гэж Обама “Pod Save America” подкастын шууд бичлэгийн үеэр хэлжээ. Ардчилсан намынхан Мягмар гарагт бүх талбарт ялалт байгуулж Zohran Mamdani New York хотын захирагчаар сонгогдсон бол Abigail Spanberger болон Mikie Sherrill тус тус Virginia New Jersey мужийн захирагчийн сонгуульд ялалт байгуулсан. Амралтын өдрүүдэд Obama Spanberger болон Sherrill-ийн хамт кампанит ажил хийж Mamdani руу “дэмжлэг үзүүлэх” санал тавьсан гэж CNN өмнө нь мэдээлсэн. Obama энэ долоо хоногийн сонгууль нь “зөв шударга” нэр дэвшигчид сонгогчдын дунд хэрхэн нөлөөлдгийг харуулсан гэж хэлсэн юм. “Хэрвээ та шударга зүйлд итгэдэг, зөв шалтгаанаар оролцож байгаа нэр дэвшигчидтэй бол тэд ялалт байгуулж чадна” гэж хэлжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Үүнийг хуурамчаар биш харин чин сэтгэлээсээ хийх ёстой. Бид хоорондоо ялгаатай, зөрчилдөөнтэй байдаг хэдий ч бидэнд нийтлэг зүйлүүд ч байдаг" хэмээн хэлсэн байна. Эх сурвалж: CNN Politics
Хуваалцах
СҮҮЛИЙН ҮЕИЙН

Popular communities
/crypto-lovers
/forex-talk
🚧 Coming Soon...