SmartFunds Logo

Нүүр

Улс төр

Эдийн засаг

Санхүү

Технологи

Комодити

Loading...

ТЕХНОЛОГИ

2026.06.22

iOS 27-ийн заавал мэдэх ёстой шинэчлэлтүүд буюу амьдралыг хөнгөвчлөх "жижигхэн ч гэлээ хөөрхөн" ид шидүүд

iOS 27-ийн заавал мэдэх ёстой шинэчлэлтүүд буюу амьдралыг хөнгөвчлөх "жижигхэн ч гэлээ хөөрхөн" ид шидүүд

Энэ сарын эхээр болсон WWDC арга хэмжээн дээр Apple-ийн шинэхэн хиймэл оюун ухаан болох "Apple Intelligence" болон "Siri"-ийн шинэчлэлтүүд гол дүр байсан хэдий ч, технологийн аварга компани маань бидний өдөр тутам ашигладаг аппликэйшнүүдэд зөндөө олон гоё нэмэлтүүд хийхээ мартсангүй. Үүнд тооцоо хуваах ухаалаг системээс эхлээд, байршлаа хуваалцах шинэ сонголтууд хүртэл багтжээ.


Apple Maps: Хөтөч аппууд руу "баяртай" гэж хэлэх цаг ирэв үү? Хот болон алдартай газруудыг 3D-гээр дээрээс нь тольдох боломжтой "Flyover" тохиргоо улам сайжирч, дүрсийг илүү нарийвчлалтай, шилжилт хөдөлгөөнийг маш зөөлөн болгожээ. Түүнчлэн, "Local Lists" гэдэг шинэ цэс нэмэгдсэнээр хэрэглэгчид тренд болж буй ресторан, үзвэр үйлчилгээний газруудыг шууд газрын зураг дээрээсээ хайж олох, хадгалах боломжтой болсон байна. Энэ нь биднийг Google Maps, эсвэл бүр Instagram, TikTok дээр гадуур гарах газар хайж цаг алдуулдаг байдлыг болиулах гэсэн Apple-ийн заль байж ч мэдэх юм.


Find My: Байршлаа нуух урлаг Find My апп байршил хуваалцах тал дээр хавьгүй уян хатан болж байна. Энэ намраас эхлэн та байршлаа хэдхэн минут, хэдэн цаг, хэдэн өдөр, эсвэл тодорхой өдөр цаг хүртэл хуваалцахаар өөртөө тааруулж тохируулж болно. Хамгийн догь нь, хэн нэгнээс тухайн өдрийг дуустал байршлаа түр нуух буюу "зогсоох" боломжтой болж байгаа юм. Найздаа гэнэтийн төрсөн өдрийн үдэшлэг бэлдэх үед, эсвэл зүгээр л хэнд ч мэдэгдэлгүй ганцаараа баймаар санагдсан үед яг хэрэгтэй эд шүү!


Apple Wallet: Тооцоо хуваах гэж зовдог цаг ард хоцорлоо Хамт хоол идсэний дараа хэн нь хэдийг төлөх вэ гэж маргалддаг байсан бол одоо Wallet таны өмнөөс бүхнийг шийднэ. Та баримтаа iPhone-ийнхоо камераар уншуулахад л Apple Intelligence баримт дээрх зүйлсийг нэгбүрчлэн ялгаж, хүн тус бүрийн татвар, гарын мөнгийг хүртэл тав тавгүй тооцоолж гаргаад, Messages эсвэл Wallet-аараа дамжуулан Apple Cash-ээр төлбөрөө нэхэмжлэх боломжийг олгоно. Бас болоогүй ээ, биет гишүүнчлэлийн картуудаа камераараа уншуулаад л шууд дижитал хэлбэрээр Wallet-даа хадгалчихна. Аялагчдад зориулсан зочид буудлын түлхүүр илүү ухаалаг болж, өрөөгөө онгойлгохоос гадна аяллын мэдээлэл, цагийн хуваарь зэргээ апп дотроосоо шууд харах боломжтой болсон гэнэ.


Apple Pay: Төлбөр тооцоо илүү хялбар боллоо Онлайн болон апп доторх тооцоо хийх хэсэг шинэчлэгдэж, картуудын хооронд шилжихэд илүү амар болжээ. Урамшууллын оноо, дансны үлдэгдэл зэргээ төлбөр хийж байхдаа л харчихаж болно. Бас дэлгүүрт худалдан авалт хийхдээ утсаа ганцхан мэдрэгчээр (tap) л урамшууллын карт, хүргэлтийн хаяг зэрэг мэдээллээ худалдагчтай шууд хуваалцах "Tap to Share" үйлчилгээ нэмэгджээ.


Apple Music: Одоо караокед жинхэнэ "ална аа" Гадаад дуу сонсох дуртай ч үгийг нь ойлгодоггүй байсан бол дууны үг орчуулах (Lyrics Translation) тохиргоонд англи хэл рүү орчуулах 7 шинэ хэлний сонголт (франц, герман, итали, солонгос, испани, япон) нэмэгдсэн байна. Харин хэлийг нь мэдэхгүй ч дагаж дуулмаар байвал дуудлагыг нь галиглаж өгдөг "Lyrics Pronunciation" цэс бий болжээ. Дуу хоорондын шилжилтийг гоё болгодог AutoMix тохиргоо улам сайжирчээ.


Fitness+ Цэвэршилт болон түүний өмнөх үеийг даван туулж буй хүмүүст зориулсан хүч тамир, тэнцвэр сайжруулах 3 долоо хоногийн "Strong Through Menopause" хөтөлбөр орж иржээ.


Энэ бүх гайхалтай боломжуудыг хөгжүүлэгчид одооноос туршиж байгаа бөгөөд ирэх сараас олон нийтэд зориулсан бета хувилбар (public beta) гарч эхлэх нь ээ.

Эх сурвалж: TechCrunch

Хуваалцах

Сэтгэгдэл


Эхний сэтгэгдлийг үлдээгээрэй.

Сонжоо

СОНЖОО

Хөрөнгө оруулалтын эрсдэл даах чадвар

5 асуулт · 1 мин

СОНЖОО

Санхүүгийн суурь мэдлэг сорих

10 асуулт · 3 мин

СҮҮЛИЙН ҮЕИЙН

СҮҮЛИЙН ҮЕИЙН


Promo

Quiz Box

МЭДЛЭГЭЭ СОРЬ

10 асуултад хариулж, Leaderboard-ийг тэргүүлээрэй.

Тест эхлэх


SmartFunds

Нүүр

Улс төр

Эдийн засаг

Санхүү

Технологи

Комодити


© 2026 SmartFunds. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.