SmartFunds Logo

Нүүр

Улс төр

Эдийн засаг

Санхүү

Технологи

Комодити

Loading...

ТЕХНОЛОГИ

2026.06.25

Өөртөө тохирсон Apple Watch-ийг хэрхэн сонгох вэ?

Өөртөө тохирсон Apple Watch-ийг хэрхэн сонгох вэ?

Өнгөрсөн жил Apple компани гурван шинэ цаг гаргаж биднийг "гайхшруулсан":

Apple Watch Series 11, Apple Watch SE 3, бас Apple Watch Ultra 3. Өөртөө авах гэж байна уу, хэн нэгэнд бэлэглэх гээд тархиа гашилгаж сууна уу? Тэгвэл наашаа суу, бид танд мөнгөө хэрхэн зөв зарцуулахыг хэлээд өгье.


799 долларын үнэтэй Ultra 3 бол тодорхой, дээд зэрэглэлийн зах зээл болон мэргэжлийн тамирчдад зориулагдсан. Харин биднийх шиг эгэл жирийн хэрэглэгчдийн хувьд 249 долларын SE 3, эсвэл 399 долларын Series 11 хоёрын дунд л сонголт эргэлдэнэ дөө. (Дашрамд дурдахад, зуны Prime Day-ээр эдгээр цагнууд хямдарч Ultra 3 нь $649, Series 11 нь $279, SE 3 нь $199 болтлоо унадаг гэдгийг санахад илүүдэхгүй шүү!)


Хямдхан ч гэсэн "акул" - SE 3 Хямдхан гээд түүнийг басаж огт болохгүй. SE 3 нь Series 11-тэй бараг л ижилхэн программ хангамжтай. Алхмаа тоолох, нойроо хянах зэрэг үндсэн зүйлсээ хийчихдэг, энгийн бөгөөд мөнгөнд ээлтэй ухаалаг цаг хайж байгаа бол SE 3 яг таных. Series 11 болон Ultra 3 хоёр өмнөх загвараасаа нэг их сүртэй шинэчлэгдээгүй байхад, харин SE 3 бол SE 2-оосоо "тэнгэр газар" шиг л өөрчлөгдсөн. S8 чипнээс шууд S10 руу үсэрч, үргэлж асаалттай дэлгэц (always-on), хурдан цэнэглэлт, илүү бат бөх байдал, бугуйны дулаан хэмжигч хүртэл нэмэгдсэн гээч!


Анхлан хэрэглэгчид болон залууст бол SE 3 хамгийн "ухаалаг" бөгөөд ашигтай сонголт. Энгийн болон төсөвт ээлтэй цагны хоорондох ялгаа хэзээ ч ийм бага байсангүй.


Мэдээж, та эрүүл мэндийн илүү нарийн хэмжилт хийж, илүү том дэлгэц, сайжруулсан батарей хүсэж байвал Series 11 рүү зүглэсэн нь дээр. Гэхдээ л хооронд нь сайн харьцуулж үзээрэй, магадгүй SE 3 таны хүссэн бүхнийг хийж чадах ч юм билүү?


Apple Watch Series 11 болон SE 3 хоёрын ИЖИЛ төстэй талууд:

  • Тархи нь нэг: Хоёулаа ижилхэн S10 чиптэй тул гацахгүй, хурдны хувьд ялгаа гарахгүй.
  • Үргэлж асаалттай дэлгэц: Бугуйгаа буулгасан ч цагаа харж болно.
  • Зүрхний манаач: Зүрхний цохилт хэт ихсэх, багасах, хэм алдагдахыг хоёулаа мэдээлнэ.
  • Ид шидтэй хөдөлгөөнүүд: Бугуйгаа сэгсрээд (wrist flick) мэдэгдлээ устгах, хоёр товшиж (double tap) дуудлага авах боломжтой.
  • Аврах ажиллагаа: Хальтирч унах эсвэл машин мөргөлдөхөд хоёулаа түргэн дуудаж, ойр дотныхонд тань мэдэгдэнэ (Emergency SOS).
  • Усанд ээлтэй: 50 метр хүртэл гүнд тэсвэртэй тул усанд сэлэхэд асуудалгүй.
  • Нойрны шинжилгээ: Унтсан байдлыг чинь 1-100 оноогоор дүгнэж, бугуйны дулаанаар эрүүл мэндийг чинь шинжилнэ. Сарын тэмдгийн мөчлөгийг ч тооцоолно.
  • Гялс цэнэглэлт: Series 11 нь 30 минутад, SE 3 нь 45 минутад 80% хүрнэ. (Ердөө 15 минут цэнэглээд л 8 цаг ашиглана шүү).
  • Утас хайгч: Утсаа хаана тавьснаа хайж бухимддаг бол хоёулаа дуугаргаж тусална. (Гэхдээ Series 11 нь сум зааж бүр яг хаана байгааг нь олно).


Apple Watch Series 11 болон SE 3 хоёрын ЯЛГААТАЙ талууд:

  • Батарей: Series 11 нь 24 цаг (хэмнэлтийн горимд 28 цаг), харин SE 3 нь 18 цаг (хэмнэлтийн горимд 32 цаг) тэснэ.
  • Эмнэлгийн түвшний хяналт: Series 11 нь цусны даралт ихсэхийг мэдрэх, зүрхний цахилгаан бичлэг (ECG) хийх, цусан дахь хүчилтөрөгч хэмжих давуу талтай.
  • Дэлгэцийн гэрэл: Series 11 хамаагүй тод буюу 2000 нит хүрдэг (SE 3 нь 1000 нит), мөн өргөн өнцгийн OLED дэлгэцтэй.
  • Гадаад үзэмж & Хэмжээ: Series 11 нь 46мм болон 44мм хэмжээтэй, хөнгөн цагаан эсвэл титан гадаргуутай байх бол SE 3 нь 44мм, 40мм гэсэн сонголттой, зөвхөн хөнгөн цагаан гадаргуутай. Түүнчлэн Series 11 нь 10% илүү нимгэн!
  • Өнгөний сонголт: Series 11 нь хар, мөнгөлөг, сарнай шаргал, сансрын саарал, алтлаг гээд олон өнгөтэй бол SE 3 нь ердөө л Midnight болон Starlight гэсэн хоёрхон өнгөтэй.
  • Жижиг сажиг "нэмэлтүүд": Series 11 нь 6 метрийн гүний хэмжигч, усны дулаан мэдрэгчтэй, харанхуйд илүү бүдэг болж чаддаг (1 нит), мөн тоосны хамгаалалттай (IP6X).


Эх сурвалж: TechCrunch

Хуваалцах

Сэтгэгдэл


Эхний сэтгэгдлийг үлдээгээрэй.

Сонжоо

СОНЖОО

Хөрөнгө оруулалтын эрсдэл даах чадвар

5 асуулт · 1 мин

СОНЖОО

Санхүүгийн суурь мэдлэг сорих

10 асуулт · 3 мин

СҮҮЛИЙН ҮЕИЙН

СҮҮЛИЙН ҮЕИЙН


Promo

Quiz Box

МЭДЛЭГЭЭ СОРЬ

10 асуултад хариулж, Leaderboard-ийг тэргүүлээрэй.

Тест эхлэх


SmartFunds

Нүүр

Улс төр

Эдийн засаг

Санхүү

Технологи

Комодити


© 2026 SmartFunds. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.