SmartFunds Logo

Нүүр

Улс төр

Эдийн засаг

Санхүү

Технологи

Комодити

Loading...

САНХҮҮ

2026.03.30

Алдар нэрээ тэрбум долларын хөрөнгө болгож чадсан 22 алдартан

Алдар нэрээ тэрбум долларын хөрөнгө болгож чадсан 22 алдартан

Бруно Марс болон реппер Трэви Маккой нар "Forbes сэтгүүлийн нүүрэнд гарч, тэрбумтан болмоор байна" гэж дуулснаас хойш 16 жил өнгөрчээ. Хэдийгээр тэд өөрсдөө энэ амжилтад хараахан хүрээгүй байгаа ч тэдний ижил зиндааны алдартнуудын жижиг боловч өсөн нэмэгдэж буй бүлэг Forbes-ийн 2026 оны "Дэлхийн тэрбумтнууд" жагсаалтад албан ёсоор багтлаа.


Өнөөдөр тамирчид болон урлагийнхан зөвхөн өндөр үнэтэй гэрээ байгуулаад зогсохгүй, өөрсдийгөө "ажилтан" биш "эзэн, бизнес эрхлэгч" гэж харах болсон нь тэдний хөрөнгө ийнхүү өсөх шалтгаан болов. Энэ жилийн жагсаалтад нийт 22 алдартан багтсан бөгөөд тэдний нийт хөрөнгө 48.1 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ жил шинээр нэмэгдсэн тэрбумтнуудын тоонд Бейонсе, Рожер Федерер, Dr. Dre болон найруулагч Жеймс Камерон нар багтаж байна.


🏆 Топ алдартнуудын жагсаалт (Хөрөнгийн хэмжээгээр):


#1. Стивен Спилберг ($7.1 тэрбум) Бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой найруулагч. Тэрээр өөрийн кино бүтээлүүдээс гадна Universal-ийн паркуудын тасалбар бүрээс хувь хүртдэг.


#2. Жорж Лукас ($5.2 тэрбум) "Star Wars" цувралын зохиогч. Тэрээр 2012 онд Lucasfilm компаниа Disney-д 4 тэрбум ам.доллароор зарсан юм.


#3. Майкл Жордан ($4.3 тэрбум) NBA-ийн түүхэн дэх хамгийн баян тамирчин. Түүний хөрөнгийн дийлэнх нь Nike, Gatorade брэндүүд болон Charlotte Hornets багийн хувьцаагаа зарсан ашгаас бүрддэг.


#4. Винс Макмэн ($3.6 тэрбум) WWE-г дэлхийн хэмжээний үзэгдэл болгосон хүн. 2023 онд WWE болон UFC-ийг нэгтгэж 21 тэрбум ам.долларын үнэлгээтэй TKO Group-ийг байгуулсан.


#5. Опра Уинфри ($3.2 тэрбум) 25 жилийн турш үргэлжилсэн ток шоугаа медиа эзэнт гүрэн болгож чадсан. Тэрээр Хавайд 2,100 акр газар эзэмшдэг асар том үл хөдлөх хөрөнгийн багцтай.


#6. Jay-Z ($2.8 тэрбум) Хип хоп салбарын анхны тэрбумтан. Тэрээр өөрийн хөрөнгөө согтууруулах ундааны бизнес (Ace of Spades, D'Usse) болон хөрөнгө оруулалтаар гурав дахин өсгөж чаджээ.


#7. Тэйлор Свифт ($2 тэрбум) Тэрээр 2023 онд тэрбумтнуудын эгнээнд багтсан. "Eras" аялан тоглолт болон түүний дууны каталогийн үнэлгээ ийнхүү өсөхөд нөлөөлсөн.


#8. Ким Кардашиан ($1.9 тэрбум) Түүний хөрөнгийн гол эх үүсвэр нь 2025 оны байдлаар 5 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн "Skims" брэнд юм.


#9. Питер Жексон ($1.9 тэрбум) "Бөгжний эзэн" цувралын найруулагч. Тэрээр Wētā FX компанийнхаа технологийн хэлтсийг 1.6 тэрбум ам.доллароор зарж тэрбумтан болсон.


#10. Мэжик Жонсон ($1.6 тэрбум) Түүний хөрөнгийн дийлэнх нь Equitrust даатгалын компани болон спортын багуудын (Dodgers, Commanders) хувь эзэмшлээс бүрддэг.


#11. Тайгер Вүүдс ($1.5 тэрбум) Гольфийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой тамирчин. Тэрээр карьерынхаа турш 1.9 тэрбум ам.доллар олжээ.


#12. Дик Вольф ($1.5 тэрбум) "Law & Order" цувралын зохиогч. Тэрээр өөрийн шоунуудын ашгаас хувь хүртэх маш ашигтай гэрээг Universal-тай байгуулж чадсан.


#13. Тайлер Перри ($1.4 тэрбум) Найруулагч, жүжигчин, продюсер, зохиолч тэрээр "Madea" киноны цувралаараа алдартай. Тэрээр өөрийн бүтээсэн бүх контентоо 100% өөрөө эзэмшдэгээрээ онцлог.


#14. Леброн Жеймс ($1.4 тэрбум) NBA-ийн талбай дээр 500 сая, талбайн гадна 1 тэрбум гаруй ам.долларыг (Nike, PepsiCo) бизнес, сурталчилгаанаас олсон.


#15. Брюс Спрингстин ($1.2 тэрбум) 2021 онд өөрийн дууны каталогийг Sony Music-т 500 сая ам.доллароор бэлнээр зарсан нь түүний хамгийн том эх үүсвэр байв.


#16. Арнольд Шварценеггер ($1.2 тэрбум) Киноноос олсон орлогоосоо гадна үл хөдлөх хөрөнгө болон Dimensional Fund Advisors зэрэг санхүүгийн байгууллагуудад хийсэн ухаалаг хөрөнгө оруулалтаар хөрөнгөжсөн.


#17. Жерри Сейнфелд ($1.1 тэрбум) 90-ээд оны "Seinfeld" цуврал нь одоо ч түүнд орлого оруулсаар байна. Netflix 2019 онд тус цувралын эрхийг 500 сая ам.доллароор худалдаж авч байв.


#18. Рожер Федерер ($1.1 тэрбум) Түүний хамгийн том амжилт нь Швейцарын "On" брэндэд эзэмшдэг 3%-ийн хувьцаа юм. Мөн Rolex, Mercedes-тэй байгуулсан насан туршийн гэрээнүүд нь түүнийг тэтгэдэг.


#19. Жеймс Камерон ($1.1 тэрбум) Бүх цаг үеийн хамгийн өндөр ашигтай 4 киноны 3-ыг (Titanic, Avatar 1 & 2) тэр найруулсан. Түүний кинонууд 9 тэрбум ам.долларын орлого олоод байна.


#20. Рианна ($1 тэрбум) Сүүлийн 10 жил шинэ цомог гаргаагүй ч түүний "Fenty Beauty" гоо сайхны брэнд нь түүнийг тэрбумтан болгосон.


#21. Бейонсе ($1 тэрбум) Поп хатагтай Бейонсе 30 жилийн карьер болон аялан тоглолтуудынхаа ачаар энэ жил анх удаа жагсаалтад албан ёсоор орлоо.


#22. Dr. Dre ($1 тэрбум) "Beats Electronics"-ийг Apple-д 3 тэрбум ам.доллароор зарсан нь түүний хөрөнгийн гол суурь болсон.

Эх сурвалж: Forbes

Хуваалцах

СҮҮЛИЙН ҮЕИЙН

СҮҮЛИЙН ҮЕИЙН


Promo

QuizBox

ТАНЫ АМЖИЛТ

10 асуултад хариулж, Leaderboard-ийг тэргүүлээрэй.

МЭДЛЭГЭЭ ШАЛГААД, ТОП-10-Т БАГТААРАЙ!

Тест эхлэх


SmartFunds

Нүүр

Улс төр

Эдийн засаг

Санхүү

Технологи

Комодити


© 2026 SmartFunds. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.