SmartFunds Logo

Нүүр

Улс төр

Эдийн засаг

Санхүү

Технологи

Комодити

Loading...

ТЕХНОЛОГИ

2026.08.20

Хятад улс замын цагдаагийн үүргийг роботод шилжүүлж байна

Хятад улс замын цагдаагийн үүргийг роботод шилжүүлж байна

ХАНЖОУ/БЭЭЖИН – Хятадын зүүн хэсгийн Ханжоу хотын хөл хөдөлгөөн ихтэй уулзвар дээр 1.88 метрийн өндөртэй робот хамгаалалтын малгайгүй яваа цахилгаан дугуйтай иргэнийг илрүүлж, соёлтойгоор сануулга өгөхийн зэрэгцээ гэрлэн дохиотой уялдуулан механик гараараа хөдөлгөөн зохицуулах дохио өгч чадна гэнэ.


SUPCON Information компанийн хөгжүүлсэн энэхүү 98 кг жинтэй T2 робот нь замын цагдаагийн өдөр тутамдаа байнга хийдэг зарим ажлыг робот-д шилжүүлэх зорилготой туршилтын хөтөлбөрийн нэг хэсэг юм.


Энэхүү робот цагдаа нь камер, радар болон дотоод тооцооллын системийнхээ тусламжтайгаар малгайгүй жолооч, хүн сундалсан цахилгаан дугуй, зогс шугам давсан тээврийн хэрэгсэл болон улаан гэрлээр гарч буй явган зорчигчдыг илрүүлдэг гэж SUPCON компанийн инновацийн төвийн дарга Цао Хуэй ярилцлагадаа дурджээ.


Роботууд нь зүг чиг, зогсоол, замын хөдөлгөөний дүрмийн талаарх асуултад хариулж чадах бөгөөд онцгой байдлын үед иргэдийг орон нутгийн цагдаатай шууд холбох үйлчилгээтэй. Тэдний долоон үетэй гар нь гэрлэн дохиотой яг ижил хэмнэлээр замын цагдаагийн стандарт дохио зангааг хийж чаддаг болохыг Цао онцлов.


SUPCON компани тавдугаар сараас хойш Ханжоу хотод 15 робот байршуулжээ. Компанийн мэдээлснээр тэд 170,000 гаруй сануулга өгч, хамгаалалтын малгайгүй хөдөлгөөнд оролцох болон зогс шугам давах зөрчлийг 40 гаруй хувиар бууруулахад тусалсан байна.


Робот цагдаад амралт хэрэггүй

Тус компани эдгээр роботуудыг аялал жуулчлалын бүс, сургуулийн орчим, бизнесийн дүүргүүд, ачаалал ихтэй үе болон цаг агаарын тааламжгүй нөхцөлд олон мянган удаа туршжээ. Хэдийгээр хурц нарны гэрэл, бороо, хэт халуун эсвэл хүйтэн цаг агаар камер болон радарт нөлөөлж болох ч, зөрчил илрүүлэх нарийвчлал нь 95 хувиас давсан гэж компани баталж байна. Цаогийн дурдсанаар, төслийн гол зорилго нь зөрчил гаргасны дараа торгож шийтгэх бус, харин буруу үйлдлийг зуршил болохоос нь өмнө цаг тухайд нь сануулж сэрэмжлүүлэхэд оршиж байгаа аж.


Роботууд өглөөний 07:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл алсын удирдлагагүйгээр бие даан ажиллаж, уулзвар дээрх тодорхой байршлуудын хооронд явж ажилладаг байна. Мөн замын цагдаагийн баг төв платформоос тэднийг хянаж, удирдах бүрэн боломжтой. Өдгөө Хятадын гурван мужийн найм орчим хотод ийм 50 гаруй робот ажиллаж байгаа бөгөөд он дуустал энэ тоог 200-д хүргэхээр зорьж байна.


Робокопыг экспортлох боломж ба саад бэрхшээл

"Chery" корпорацийн дэмжлэгтэй робот техникийн "AiMOGA" компани нь Ойрхи Дорнодын хэт халуун, Зүүн Өмнөд Азийн тасралтгүй үргэлжилдэг борооны улирал зэрэг замын цагдаа нар цаг агаарын маш хүнд нөхцөлд ажилладаг гадаад зах зээлд цагдаагийн роботуудыг гаргах бүрэн боломжтой гэж харж байна.


Гэвч "AiMOGA" компанийн гүйцэтгэх захирал Жан Гуйбин тэднийг гадаадад нэвтрүүлэх нь машин экспортлохоос хамаагүй илүү төвөгтэй байх болно гэдгийг анхааруулав. Цагдаагийн роботууд нь камер болон бусад мэдрэгч ашигладаг тул тухайн орон нутгийн хууль сахиулах байгууллагын мэдээллийн технологийн системтэй нийцэх, тусгай гэрчилгээ авах, мөн хувь хүний мэдээллийг хамгаалах дүрмийг чанд баримтлах зэрэг олон шаардлагатай нүүр тулах ажээ.

Эх сурвалж: Reuters

Хуваалцах

Сэтгэгдэл


Эхний сэтгэгдлийг үлдээгээрэй.

ШИНЭ МЭДЭЭ

Мэдээ байхгүй

СОНЖОО

СОНЖОО

Хөрөнгө оруулалтын эрсдэл даах чадвар

5 асуулт · 1 мин

СОНЖОО

Санхүүгийн суурь мэдлэг сорих

10 асуулт · 3 мин


Promo

Quiz Box

МЭДЛЭГЭЭ СОРЬ

10 асуултад хариулж, Leaderboard-ийг тэргүүлээрэй.

Тест эхлэх


SmartFunds

Нүүр

Улс төр

Эдийн засаг

Санхүү

Технологи

Комодити


© 2026 SmartFunds. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.