Ачаалж байна...
Ачаалж байна...
Ачаалж байна...
Ачаалж байна...
ТЕХНОЛОГИ
2025.11.20

Электрон эрүүл мэндийн бичиг баримт, шинжилгээ, зөөврийн төхөөрөмжүүдээс үүсэх их мэдээллийг утгаар нь ашиглахад олон хэрэглэгчид бэрхшээлтэй байдаг. Үүнийг шийдэх зорилготой Function Health компани эрүүл мэндийн мэдээллийг нэгтгэн AI-д холбож зөвлөгөө өгдөг платформоо өргөтгөхөөр Redpoint Ventures-ийн удирдсан B шатны санхүүжилтээс $298 саяын хөрөнгө оруулалт татлаа. Ингэснээр компанийн үнэлгээ нь $2.5 тэрбумд хүрч нийт татсан хөрөнгө $350 сая болжээ. Санхүүжилтэд a16z, Aglaé Ventures, Alumni Ventures, Battery Ventures, NFDG, Roku-ийн үндэслэгч Anthony Wood болон NBA-ийн тамирчид оролцжээ. Function компани мөн Medical Intelligence Lab-ыг танилцуулж эмч нарын сургалтаар бэлтгэсэн шинэ "medical intelligence "generative AI загвар хөгжүүлж байна. Энэ AI нь хэрэглэгчийн лабораторийн шинжилгээ, эмчийн тэмдэглэл, scans зэрэг мэдээлэлд үндэслэн хувьчилсан зөвлөгөө өгдөг юм. Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Jonathan Swerdlin "AI оршин байгаа энэ ертөнцөд амьдарч байж эрүүл мэнддээ анхаарахгүй байна гэдэг хангалтгүй” гэж TechCrunch-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Swerdlin хэлэхдээ тус платформ нь HIPAA стандартуудыг хангаж хэрэглэгчийн мэдээллийг аюулгүй хамгаалагдсан гэдгийг онцолжээ. Эх сурвалж: TechCrunch
Хуваалцах
СҮҮЛИЙН ҮЕИЙН

Popular communities
/crypto-lovers
/forex-talk
🚧 Coming Soon...